Хөгнө мээж
Төслийн нэр: Сэлэнгэ үүлдрийн үхрийг цус сэлбэн сайжруулж, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
Байгууллагын танилцуулга: Тус ТББ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд мал зүйч 4, эдийн засагч 1, малын эмч 1 ба хөдөө аж ахуйн ухааны дэд доктор 2, эдийн засгийн ухааны доктор 1, малын гавьяат эмч 1, Монгол улсын төрийн соёрхолт мал зүйч 1, Монгол улсын зөвлөх мал зүйч 1 тус бүр ажилладаг. 2011 оноос өнөөдрийг хүртэл төр, хувийн хэвшлийн болон Олон улсын байгууллагуудтай хамтран Сэлэнгэ үүлдрийн үхрийн генефондыг хамгаалж бататгаж сайжруулах, Булган аймгийн бэлчээрийн төлөв байдлын судалгааг хийн хэд хэдэн төсөл арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн.
Төслийн зорилго: Сэлэнгэ үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, бататган сайжруулах, махан ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх, тоо толгой, тархалтын хүрээг өргөтгөх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулснаар төвийн бүсийн аймгуудад баригдаж байгаа махны үйлдвэрүүдийг хурдан өсөлттэй, махлаг үхрээр хангах нөхцөлийг бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл:
Ашиг хүртэгчид: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлэгч 345 малчин өрх, 282 мал бүхий өрх хүртэх бөгөөд дам үр шимийг Сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлэх бүс нутгийн 4 сумын малчин, мал бүхий 2300 өрх, үүнээс өрх толгойлсон 42 малчин эмэгтэй өрх үр шимийг нь хүртэнэ.
Төсөл хэрэгжих байршил: Булган аймаг, Сэлэнгэ сум
Утас: 9985 6373
1