Хээрийн экосистемийн судлалын төв
Төслийн нэр: Малын эрсдэлийг бууруулах систем
Байгууллагын танилцуулга: Манай байгууллага нь байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хөгжүүлэлт хийж, шинэлэг инноваци нэвтрүүлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Түншлэгч байгууллага: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газар зохион байгуулах алба, сумдын газрын мэргэжилтэн, орон нутгийн ХАА болон зоо цаг уурын алба, Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө аж ахуйн агентлаг (USDA).
Төслийн зорилго: Орчин үеийн дэвшилтэт технологи дрон ашиглан хадлан, бэлчээрийн, ургамал бүлгэмдлийн талбайн хэмжээг гаргах, газрын бодит мэдээллийг цуглуулж, бэлчээрийн ургамлын өдөр тутмын өсөлт, хөгжилтийг загварчилдаг “PHYGROW” загварын тусламжтайгаар бэлчээр, хадлангийн гарцыг жил, сараар тооцоолох загвар хөгжүүлнэ. Мөн үлийн цагаан оготны нөхцөл байдлыг зайнаас тандан судлах, цаашид өсөж тэлэх эсэхийг тооцоолох загвар хөгжүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл:
Ашиг хүртэгчид: Төсөл хэрэгжих аймаг сумд болон 145 өрхийн малчид, хадланчид. ХХААХҮЯ, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа.
Төсөл хэрэгжих байршил: Булган аймаг, Дашинчилэн сум