АПУ дэйри ХХК
Төслийн нэр: Сүүний кластер ферм, сүү цуглуулах цэг
Байгууллагын танилцуулга: АПУ дэйри ХХК нь 2017 онд АПУ ХК-аас тусгаарлан бие даасан аж ахуйн нэгж болон өргөжиж, өдөрт 150 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, жилд 45 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар Сайн, Маамуу, Дээж, Цэвэр сүү брэндийн 54 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Түншлэгч байгууллагын нэр: Нүүдэлчин агро ферм ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн Төв аймгийн Баяндэлгэр суманд 400 үнээний сүүний кластер фермүүд, Төв аймгийн Баянцогт, Мөнгөнморьт, Батсүмбэр сумдад сүү цуглуулах цэгүүд
Түншлэлийн чиглэл: Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл
Төслийн зорилго: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор олон талт хамтын ажиллагааг бий болгох, бүх талууд өөр өөрийн оролцоотойгоор ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Сүү цуглуулах цэг байгуулах /Малчид болон ферм сүү нийлүүлэх боломж бүрдэж тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох/, Малчид сүү нийлүүлэх хоршоог бий болгох, Үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх /Өндөр ашиг шимт цөм сүрэг бий болгох/
Дэвшүүлж буй шийдэл: Сүүний кластер фермийг үе шаттайгаар нээн, үйл ажиллагааг тогтворжуулах, өргөжүүлэх, дараагийн шатанд хүргэх, сүү цуглуулах цэгүүдийг үе шаттайгаар нэмж, хоршоо байгуулах, сүү тээвэрлэх машиныг нэмэгдүүлж, сүүний илүүдэл болон хадгалах, тээвэрлэх асуудлуудыг шийдвэрлэх, тэжээлийн зардлын хэлбэлзэл, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор тэжээлийг урьдчилан захиалга өгч бэлтгэх, өөрсдөө орчин үеийн гидропоник төхөөрөмжийг ашиглан шинэ соргог хүчит тэжээлийг байнга бэлтгэн хэрэглэх боломж бүрдэнэ. Нэг жилийн хэрэгцээний бүдүүн тэжээлийг урьдчилан захиалга өгч бэлтгэх.
Ашиг хүртэгчид: Сүүний кластерын 20 ферм, 2,000 малчид, айл өрх, сургалтад хамрагдсан малын эмч болон мал эмнэлгийн ажилтнууд, Улсын болон олон Улсын стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн мал эмнэлгийн лабораториуд.
Төсөл хэрэгжих байршил: Төв аймгийн Баяндэлгэр, Баянцогт, Мөнгөн морьт, Батсүмбэр сум