Байгаль болор ХХК
Төслийн нэр: Инновацлаг шийдлээр мах, сүүний гарцыг нэмэгдүүлж адуун сүргийн эдийн засгийн эргэлтийг дэмжих
Байгууллагын танилцуулга: Байгаль болор ХХК нь 2012 оноос хойш мал эмнэлэг, малын эмийн сан, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, фермерийн аж ахуй гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 12 ажилтантай, үндсэн 9 ажилтан, 3 гэрээт ажилтан ажиллаж байна.
Түншлэгч байгууллага: ХААИС, Мал эмнэлгийн сургууль
Төслийн зорилго: Хүнд жингийн үүлдрийн азарганы гүн хөлдөөсөн үрээр гүүнд хээлтүүлэг хийх замаар адууны мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх боломжийг туршин баталгаажуулах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
● Үйл ажиллагаандаа үндэслэн сургалт, экстейншн явуулдаг тухайн улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнд жингийн адууны үржил явуулдаг байгууллагаас элит азарганы гүн хөлдөөсөн үр импортолж гүүнд хээлтүүлэг хийх,
● Үр авч буй байгууллагаасаа технологи дамжуулах хэлбэрээр мал (адуу)-ын үржүүлэг болон түүнтэй холбогдох мал эмнэлгийн ажлын шилдэг дадал, туршлагуудыг өөрийн оронд нутагшуулах,
● Гүүний хээл авалтын хувь, хээл тээлт, төллөлтийн үеийн мал эмнэлгийн үзлэг, үйлчилгээг бүртгэж улмаар гарсан төлд бие мах бодийн хөгжлийн үнэлгээ хийж мэдээ, баримт цуглуулан боловсруулж нийтэд түгээх.
Дэвшүүлж буй шийдэл:
● Мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх замаар адууны аж ахуйн бүтээмжийг сайжруулах,
● Нөхөн үржихүйн биотехнологийн дэвшилтэт аргуудыг адууны аж ахуйд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтийг хурдасган үр өгөөжийг нь нэмэгдүүлэх,
● Шууд болон шууд бус ашиг хүртэгчдээр дамжуулан төслийн үр өгөөжийг нийтэд сурталчлах.
Ашиг хүртэгчид:
Төсөлд хамрагдах сумдын 75 малчин өрх болон багш судлаачид, оюутан суралцагчид, малын эмч, мал зүйч нар, малчид шууд болон шууд бусаар ашиг хүртэнэ.
Төсөл хэрэгжих байршил: Төв аймгийн Баяндэлгэр, Баянцогт, Батсүмбэр сум