Инновацын үндэсний санаачилга ТББ
Төслийн нэр: Малын гаралтай органик хаягдлаар бионүүрс үйлдвэрлэж, хөдөө аж ахуйгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах
Байгууллагын танилцуулга: Инновацын үндэсний санаачилга ТББ
Төслийн зорилго: Малын гаралтай органик түүхий эдийг боловсруулж, бионүүрсийг үйлдвэрлэх технологи эзэмшүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Мал аж ахуйн салбарын органик хог хаягдал болох малын ялгадсыг орчин үеийн пиролизийн аргаар боловсруулж, бионүүрс үйлдвэрлэн, түүгээр олон төрөлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Малчдын оролцоотойгоор мал аж ахуйгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах
Дэвшүүлж буй шийдэл: Хүнсний ногоо тариалалтад өндөр үнэтэй химийн бордоо ашиглаж байгаа нь хүнсний эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Органик хаягдал ашиглан үйлдвэрлэсэн, хөрсний үржил шимийг сайжруулдаг шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр газар тариалан, ойн аж ахуй эрхлэн амьдардаг хүмүүс цэвэр байгалийн гаралтай бордоо хэрэглэн өндөр ургац-эрүүл хүнс үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Байгаль орчин, хөрс, агаар бохирдуулж, эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлдэг бохирдуулдаг малын өтөг бууц болон үртэс, зоргодос, унасан шатсан мод органик хаягдлуудыг бионүүрсэн бордоо үйлдвэрлэхдээ цэвэрлэж өгөх учир илүү эрүүл, таатай орчин бүрдэнэ.
Ашиг хүртэгчид: Хөвсгөл аймгийн малчин өрх, малчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн удирдлага
Төсөл хэрэгжих байршил: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Жаргалант, Их-Уул, Мөрөн, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Цагаан-Уул, Чандмань-Өндөр сумд