Танилцуулга
Мал амьтны бүртгэл мэдээллийн үндэсний холбоо ТББ
Төслийн нэр: Мал, амьтны цахим бүртгэл, үржил селекцийн шинэ инноваци нэвтрүүлэх
Байгууллагын танилцуулга: Мал, амьтны бүртгэл мэдээллийн үндэсний холбоо нь Монгол Улсын Их хурлаас 2010 онд баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар ажлын коммист орж албан ёсоор ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд Мал Эмнэлгийн Ерөнхий газар / хуучин нэрээр МЭҮГазар/-тай хамтран 21 аймгийн ХАА-н газартай санамж бичиг байгуулах замаар Мал, амьтны бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мал бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /TIKA/ болон ХХААХҮЯ-тай хамтарч орон нутгийн ХАА-н газар, сумдын тасгийн мэргэжилтнүүдийг малын бүртгэл, мэдээллийн чиглэлээр мэргэшүүлэх богино хэмжээний сургалтыг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Монгол-Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Францын Мал эмнэлгийн хүрээлэн, Европын холбооны малын бүртгэлийн үндэсний AllFlex Europe S.A.S компанийн “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх STDF/PG/534” төслийн судалгааны ажилд оролцсон туршлагатай.
Түншлэгч байгууллага: AllFlex Europe S.A.S компанийн албан ёсны Монгол дахь төлөөлөгч Голден Инноваци ХХК-тай хамтарч төсөлд оролцох юм.
Төслийн зорилго: “Монгол мал-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын 78,855 толгой малд RFID цахим хяналтын тогтолцоо, бүртгэлд шилжүүлэх, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх, менежментийн хосолсон ухаалаг инновацыг нэвтрүүлж мэдээллийн сүлжээг хөгжүүлэх үйлчилгээний загваруудыг туршин хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Төв аймгийн Батсүмбэр сумын 78,855 толгой мал, амьтны цахим бүртгэл, MooCall үржил селекцийн шинэ инноваци нэвтрүүлэх менежментийн хосолсон ухаалаг инновацыг нэвтрүүлнэ.
Дэвшүүлж буй шийдэл: Монгол Улсад малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байхгүй байна. Иймд зорилтод Төв аймгийн Батсүмбэр сумын малчин өрхийн малыг бүртгэлжүүлэх.
Ашиг хүртэгчид: Шууд ашиг хүртэгч нийт 777 малчин өрх, 709 өрх толгойлсон эмэгтэй саальчин, 140 эрчимжсэн аж ахуй эрхлэгчид, 78855 мянган толгой малыг хамруулна. /Төв аймгийн Батсүмбэр сумын эрчимжсэн МАА эрхлэгч ААН-үүд, Фермерүүд, хоршоод, малчин өрхүүд, ХААИС-ийн багш, эрдэмтэн, оюутнууд/
Төсөл хэрэгжих байршил: Төв аймгийн Батсүмбэр сум
National Association of Animal Registration and Information NGO
Add: Bayanzurkh district, 4th committee, 15th khoroolol, Building 37-27, Jobi 72 center, city Ulaanbaatar, Mongolia
E-mail: gbg.888999@gmail.com golden99innovation@gmail.com
Mobile/WhatsApp/Wechat: 00976 95956077
Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100009490273848
Цаг товлох

Баруун дээд буланд байрлах товч дээр дарж Профайл руу шилжинэ.
Санамж: Та тухайн өдөр цагтаа цаг товлосон газрын утсаар холбогдож уулзалтаа хийнэ үү!