Од вүүл кашмер ХХК
Төслийн нэр: Шинэ эрин малчин
Байгууллагын танилцуулга: Од вүүл кашмер ХХК нь 2016 онд байгуулагдан, ноос, ноолуур угаах болон самнах үйлдвэр байгуулсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй ажилласнаараа түүхий эдийг бэлтгэх арвин их туршлагатай, байнгын бэлтгэн нийлүүлэгч орон нутгийн түншүүдтэй, мөн компанийн биет төлөөлөгчдийг аймгуудад ажиллуулан түүхий эд бэлтгэдэг компани болон өргөжсөн байна.
Төслийн зорилго: Увс аймгийн ноос, ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийг тогтолцоог цахимжуулах, хөдөө аж ахуйн салбарт малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх, гар утасны аппликейшн ашиглан малчдыг мэдээ, мэдээллээр хангахад оршино.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Малчид мал эмнэлгийн анхан болон дунд шатны сургалт, малчид мал тэжээх, хадлан бэлчээр хадах сургалт, малчид малын гаралтай түүхий эдийн нөөц, захиалга, борлуулалт хийх, малчид мал эмнэлгийн үйлчилгээ авах, мал үржлийн үйлчилгээ авах
Дэвшүүлж буй шийдэл: Увс аймгийн 9 сумын 53 багт гар утасны 3G сүлжээ бүрэн нэвтэрсэн нь төсөл хэрэгжихэд томоохон түлхэц болж байна. Гар утасны аппликейшнаар дамжуулан тухайн бүс нутагт дасан зохицсон мал сүргийн мэдээ, мэдээллээр хангах, үржүүлгийн үйлчилгээ үзүүлэх нэгжийн нэгдсэн мэдээллийн сангаас мэдээлэл авч малчид мэргэжлийн мал зүйчээр мал үржүүлгийн ажил, үйлчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлнэ.
Ашиг хүртэгчид: Увс аймгийн 9 сумын 4,604 малчин өрх болон үйлдвэрийн 21 ажилчид ашиг хүртэнэ.
Төсөл хэрэгжих байршил: Увс аймаг, Улаангом сум
Утас: 9190 3132
1