Очирт олом ХХК
Төслийн нэр: Сүргийн манлай үржлийн сүргийн аж ахуй
Байгууллагын танилцуулга: Манай компани нь мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэнэ, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. 2014 оноос “Баяд” омгийн хурган хуц, “Өлгий” үүлдрийн ишгэн ухна болон үржлийн хонь, ямаа бойжуулан зах зээлд нийлүүлж ирсэн.
Түншлэгч байгууллага: Хяргас, Зүүнговь, Малчин, Өлгий сумдын 60 малчин өрх, Хяргас сумын улсын аварга малчдын бүлэг, “Хуцан үржил” үржлийн аж ахуйн нэгж, сумдын ХАА-н тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлгийн 2 нэгж, Сумын ЗДТГазар, багийн удирдлагууд.
Төслийн зорилго: Үржлийн цөм сүргийг бүрдүүлж, мал үржүүлгийн ажил, үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Илүү нугаламт Баяд үүлдрийн хонь, ноолуурын чанар, гарц өндөртэй Өлгийн улаан үүлдрийн ямааны цөм сүргийн аж ахуйг мал үржүүлэг, технологийн мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгж хэлбэрээр зохион байгуулж, хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Дэвшүүлж буй шийдэл: Тус төслийн хүрээнд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан үүлдрийн ямааг сайжруулагчаар ашиглаж нутгийн бог малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, нэгдмэл зохион байгуулалттайгаар үржлийн ажлыг зохион байгуулна. Төслийг Хяргас сумын Бугат багт эхний жилд 300 хурган хуц, 200 толгой ишгэн ухна бойжуулна.
Ашиг хүртэгчид: Шууд ашиг хүртэгчид нь Увс аймгийн Зүүнговь, Хяргас, Малчин, Өлгий сумдын 60 малчин өрх.
Шууд бус ашиг хүртэгчид: Сайн чанарын хээлтүүлэгч түрээсээр авч ашиглах 150 малчин өрх, хуц, ухна худалдаж авсан аж ахуйн нэгж, малчид байна. Төсөлд өрх толгойлсон эмэгтэй тэргүүлэгчтэй малчин 10 өрх, цөөн малтай, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 20 өрхийг хамруулна.
Төсөл хэрэгжих байршил: Увс аймаг, Хяргас сум, Бугат баг