Танилцуулга
Төслийн нэр: BC/SC-MON21
Байгууллагын танилцуулга: Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамаараах улсын, олон нийтийн, болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээний төрлүүд: Менежментийн зөвлөгөө; эдийн засаг болон маркетингийн судалгаа, шинжилгээ; хууль, эрх зүйн орчны судалгаа, зөвлөгөө; худалдааны хэлцээр; логистикийн менежмент; төслийн удирдлага; түлхүүр эргүүлэх нөхцөлөөр шийдэл гаргах; тоног төхөөрөмж нийлүүлэлт; эрүүл ахуй болон зохистой дадлын сургалт. Мөн МАА-н салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх.
Төслийн зорилго:
Алсын хараа: Дотоод, гадаад худалдааны хэлхээний уялдаа холбоо, тогтвортой байдлыг хангаж чадах иж бүрэн итгэлцэл, ил тод байдалд суурилсан үр ашигтай тогтолцоог бий болгох. Зорилго: 3S – Төр хувийн хэвшлийн хүртээмжтэй, цогц хамтын ажиллагаа, Туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжүүлэлт (туршилтын төслийн загварыг салбарын хэмжээнд нэвтрүүлэх, бусад салбарт загвар болох эерэг нөлөө үзүүлэх).
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Блок чэйний оролцогч талуудыг тодорхойлох, хэлэлцэх, батлах
- Блок чэйний оролцогч талуудын оролцоо, ажил үүргийг зааглан тодорхойлсон бичиг баримтыг батлах
- Блок чэйний оролцогч талуудад сургалт явуулах
- Туршилтын төслийн үйл ажиллагааг эхлүүлэх
- Туршилтын төслийн явцын тайланг бүх оролцогч талуудад танилцуулах, засах сайжруулах зүйлсийн талаар нэгдсэн ойлголттой болох
- Туршилтын төслийн төгсгөлийн тайланг танилцуулах, дүгнэх
- Үр дүнг МАА ЭЗЭН төсөлд хүлээлгэн өгөх
Дэвшүүлж буй шийдэл:
- Стратеги: БНХАУ-д экспортлох мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ямар ч үед зогсоохгүй байх нөхцөлийг хангах, худалдан авагч талын итгэлийг бэхжүүлэх замаар экспортлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг уг зах зээлд нэвтрүүлэх, БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан экспортлогчдын тоог нэмэгдүүлэх
- Аргачлал: Монгол улсаас экспортлох, БНХАУ-д импортлох мах, махан бүтээгдэхүүний аюулгүй, тохиромжтой байдлыг баталгаажуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны чанарыг оролцогч талуудын дундын нэг талбар дээр ил тод гаргаж, нээлттэй байх, харилцан хүлээн зөвшөөрөлцөх зарчмуудад тулгуурлан , аливаа алдаа үүсвэл харилцан мэдээлэл солилцох сайжруулж, засварлаж болохуйц шийдэл бүхий блок чейн технологид шилжүүлэх. Дээр дурдсан ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлэх ба үр дүнд тулгуурлан нийт салбарын хэмжээнд нэвтрүүлэх. Нийт салбарын хэмжээнд хөгжүүлэх энэхүү технологийг бизнесийн зарчмаар бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх.
Ашиг хүртэгчид: Нийт малчид, үйлдвэрлэгч, экспортлогчид.
Төсөл хэрэгжих байршил: Монгол улс
Цаг товлох

Баруун дээд буланд байрлах товч дээр дарж Профайл руу шилжинэ.
Санамж: Та тухайн өдөр цагтаа цаг товлосон газрын утсаар холбогдож уулзалтаа хийнэ үү!