Чуулганы зорилго

ЭКСПОРТ МОНГОЛ-2019” ЭКСПОРТЫН ЧУУЛГАН, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА,
СУРГАЛТ СЕМИНАРЫГ Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ нь Экспорт Монгол форумыг ХХААХҮЯ-ны ЖДҮХСан болон бусад төрийн байгууллага мэргэжлийн холбоодтой хамтран өмнөх жилүүдэд 4 удаа зохион байгуулсан.
 
  • Экспорт Монгол-2019, 5 дах удаагийн арга хэмжээг Олон улсын уламжлалт  арга хэмжээ болгон өргөжүүлэх
  • Засгийн газрын баталсан Экспорт-Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үндэсний чуулган
  • Хөнгөн Аж Үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой,
  • Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн 10 жилийн ой зэрэг арга хэмжээнүүдийг нэгтгэн  хамтран зохион байгуулахаар зорьж байна.  
 
Тус чуулган нь:
  • Уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,
  • Монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах,
  • хөрөнгө оруулалтын боломжийг нээх,
  • Монголын үйлдвэрлэгчдийг олон улсын худалдааны төлөөлөгчидтэй холбосон кластрын сүлжээг бий болгож гадаад худалдааг нэмэгдүүлэхэд төр хувийн хэвшил,
  • Олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
  • Экспортонд гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах, асуудал,гарцыг тодорхойлох,
  • Экспортын нэгдсэн сүлжээг бий болгох
  • Монгол брэндийн худалдаа, ложистик зорилго бүхий арга хэмжээ бөгөөд өмнөх гадаад зах зээлд хийсэн арга хэмжээнүүдийн үр дүнг бодит ажил болгож хамтын ажиллагаа эхлүүлсэн байгууллагуудтай илүү өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлцэлийг хийх боломжийг нээх юм.