Чуулганы зорилтууд

  • Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдгийн шилдгүүдийг нэг дор цуглуулан, Монголын брэндийг экспортод гаргах бодит үр дүн бүхий чуулганы үндсийг тавих.
  • Экспортлогчдын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, оролцогч гадны төлөөлөгч, бизнесүүдэд таниулан сурталчлах
  • Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн бодлого болон олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулах мэдээллээр хангах 
  • Экспортлогчдын зүгээс тэдэнд тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэр гаргагчид, салбарын холбоод, ТББ-уудын сонорт хүргэх, шийдэл гарцыг хамтдаа хайх, санал зөвлөмж хүргүүлэх.
  • Экспортын сайн туршлага (best practice), амжилттай яваа экспортлогчдын жишээ, сургамжийг танилцуулах, зах зээлд нийцсэн стандарт, түүнийг хэрхэн хангах зөвлөгөөг өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Экспортлогч болохоор зоригч нарын гаргадаг түгээмэл алдаа болон түүнийг даван гарах гарцууд/ мэдээллүүд
  • Гадаад орнуудын экспортыг дэмждэг бодлого, туршлагаас танилцуулах, импортлогч орноос экспортлогч үндэстэнг бий болгох, гаднын зах зээлүүдийн боломжуудыг танилцуулах
  • Онлайн худалдааны эрин үе, түүнтэй хөл нийлүүлэх болон ОУ-н үзэсгэлэн, бизнес форумд оролцох мэдлэг мэдээлэл, хэрэгцээ шаардлага
  • Үндэсний үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчдийг экспортод бэлтгэх сургалт семинар зөвөлгөө мэдээллээр хангах гадны экспертүүдээс гадаад зах зээлд хэрхэн нэвтрэх талаар зөвөлгөө мэдээллээр хангах
  • Үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрхэн хөрөнгө оруулалт татах, төсөл боловсруулахад анхаарах зүйлс болон хөрөнгө оруулагч, бизнес түншүүдийг бий болгох боломжийн талаар хэлэлцэх.
  • Экспортын чадамж бүхий шинэлэг, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийн нээлт, танилцуулгыг нэг дороос хүргэх, Төрийн болон төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг зорилтот бүлгүүдэд мэдээллээр  хүргэх, боломжийг нээж олгох