Чуулганы ач холбогдол

  • Үндэсний үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид гадаад хамтын ажиллагаат байгууллагуудын төлөөлөл нэг доор цугларан Экспортын талаар Монгол улсын төрөөс баримталж буй бодлого шийдвэртэй танилцах
  • Экспортод гарч буй үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн туршлагаас суралцах
  • Экспортын талаар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  
  • Асуудал, бэрхшээлийг Бодлого, Хууль эрх зүйн орчин, Санхүүжилт, Хил гааль, Татвар зэрэг чиглэлээр тодорхойлох.
  • Бизнес эрхлэгчдэд дутагдаж буй менежмент, бүтээгдэхүүний чанар, экспорт ба гадаад худалдааны мэдлэг, гадаадын компаниудтай холбоо харилцаа тогтоох боломжуудыг олж авах.
  • Хуралдаан, хэлэлцүүлгийн үр дүнд Засгийн газарт салбарын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн санал зөвлөмж нэгтгэгдэн хүргэгдэх.
  • Түүнчлэн, энэхүү арга хэмжээ нь экспортлогчид болон гадна дотны хөрөнгө оруулагчид санхүүжүүлэгчдыг хооронд нь уулзуулах,танилцуулах (networking) болон харилцан бие биенээсээ суралцах боломжийг олгох юм.  
  • Экспортын цогц зөвлөгөө авна
  • Үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
  • Дэлхийн стандартуудаас сурах, туршлага солилцох боломжийг олгоно
  • Гадаад худалдааны талаар тодорхой ойлголт өгнө
  • Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг хүлээж буй зах зээлийн талаарх танилцуулгыг авна /Канад, АНУ, Япон гэх мэт /
  • Гадаад хамтын ажиллагаат байгууллагууттай харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгдэнэ.