Аливаа амжилт үр дүн үргэлж идэвх санаачлагатай зорилго нэгтэй үр бүтээлтэй хамт олны бүтээл байдаг гэдэгтээ хэн ч маргахгүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэх уур амьсгал байгууллага бүрээс мэдрэгдэж байх нь тухай байгууллагын амжилттай байхын үндэс байдаг. Тийм ч учраас арга хэмжээнд танай байгууллага хамт болон удирдлага менежментийн багаараа оролцож хамтдаа шинэ санаа оноогоо тодорхойлсон, суралц,сан мэдлэг мэдлээллээ хуваалцсан, өөрсдийн үйл ажиллагаагаа таниулан сурталчилсан нэг бодол, сэтгэл, зорилготой байж улмаар танай байгууллагын амжилтын түлхүүрээ эрэлхийлсэн арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.