Бид өнөөдөр технилогийн өндөр хөгжил шинэчлэлийн үед амьдарч байна. Тийм ч учраас хаана хэзээ юу болох тухай цаг алдалгүй мэдээлэл авч түүнтэй нийлүүлэн шаардлагатай шийдвэр өөрчлөлтийг хийж байх нь бидний хувьд өрсөлдөх чадвар, үр дүнтэй бөгөөд тэргүүлэгч байх хүсэлт эрмэлзлийн хүчин зүйл юм. Тийм ч учраас та өдөр тутмын ажлаасаа 2 өдрийг энэхүү арга хэмжээнд зарцуулснаар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа бизнесийн цаг үед үнэлж барашгүй хугацаа боловч шинэчлэл, мэдлэг мэдээлэл, санаа бодлоо солилцох шинэ харилцаа холбоо, үйлчлүүлэгчийн бааз сууриа өргөтгөн сайжруулж нэмэгдүүлж байх нь өөрөө юу юунаас чухал. Өөрөөр хэлбэл компанийн удирдлага менежер та өсөн дэвжиж, шинийг санаачлагч байх нь танай байгууллагын амжилт тэргүүлэгч байхын суурь учраас арга хэмжээний үеэр хурал зөвлөгөө, салбарын бодлого чиглэл болоод санал асуулганд таны оролцоо мэдлэг мэдээлэл болоод туршлага бусдад үлгэрлэж мөн та ч суралцах хөгжих шинийг эрэлхийлэх хүсэлтд тань гарц, боломж, шийдэл байх болно гэдэгт бид итгэж байна.