Экспорт Олон улсын худалдааны төв нь 2016 оноос хойш Экспорт Монгол бизнес форумыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн 5 дахь удаагийн бизнес форум нь ОУ-н гэдэг тодотголтойгоор нийт 10 гаран орны салбарын болон бизнесийн төлөөлөл, МУ-с экспортыг дэмжих чиглэлд төр засгийн болоод төсөл хөтөлбөрүүдийн оролцоог хангасан нөгөө талаар оролцогч талуудын эрх ашиг хүсэл сонирхол болоод хэрэгцээ, мэдээлэл мэдлэгийг олгосон туршлага судалсан арга хэмжээг байхаар МУ-н Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЖДҮДсан, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, Хөгжлийн банк болон бусад төрийн болон хувийн хэвшлийн экспортыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Форумын хүрээнд та өөрийн бизнесийн ололт амжилт болоод ОУ-н туршлагаас судалсан, гадаад болон дотоод холбоо харилцаагаа нэмэгдүүлж улмаар тань шиг амжилт ололтыг эрэлхийлсэн 1000 гаруй оролцогчтой хамт гарц шийдэл боломж бололцоо шинэ санаа ололтыг бүтээх болно гэдэгт бид итгэж байна.