Өсөх баян сүрэг ТТБ
Төслийн нэр: Шилмэл гунж
Байгууллагын танилцуулга: Өсөх баян сүрэг ТТБ нь эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд технологийн зөвлөмж өгөх чиглэлээр ажилладаг. Мөн саалийн үнээний арчилгаа маллагааны технологи, саалийн үнээний бүртгэл сүүн ашиг шимийн үнэлгээ өгөх, саалийн үнээнд хөврөл шилжүүлэн суулгах болон уламжлалт биотехнологийн аргаар үнээг зохиомлоор хээлтүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг.
Түншлэгч байгууллага: Нийслэлийн ХХААГ, ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төв.
Төслийн зорилго: Малчид фермерүүдээс сүүний чиглэлийн тугал, өсвөр үхэр худалдан авч, өсвөр үхрийг сайн тэжээллэг, маллагааны нөхцөлд чиглэлтэй өсгөн бойжуулж жишигт тэнцсэн үржлийн шилмэл гунжаар малчид фермерүүдийг хангаж ажиллах зорилготой. Үржлийн өсвөр гунжны саамын гарц 2 дахин нэмэгдэж, малчид фермерүүдийн ашиг орлого мөн энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Үржлийн бух, гунж бойжуулах аж ахуйн зохион байгуулалтад орсноор малчид фермерүүд саалийн үнээтэйгээ зэрэгцүүлэн өсвөр үхэр тэжээж маллаад байх хэрэгцээгүй болох бөгөөд шаардлагатай үржлийн үнээгээ өсгөн бойжуулах цогцолбороос хангагдаад явах боломж нөхцөл бүрдэх юм.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Малчид фермүүдээс удам гарвал сайтай тугал худалдан авч, өсвөр үхэр өсгөн бойжуулах цогцолборт хангалуун тэжээллэгийн нөхцөлд өсгөн бойжуулж, сүүний үхрийн жишиг стандартад тэнцсэн саалийн гунж бэлтгэн малчид фермерүүдэд худалдан борлуулна.
Дэвшүүлж буй шийдэл: Монгол улсад сүүний чиглэлийн өсвөр үхэр өсгөн бойжуулдаг цогцолбор аж ахуй байхгүй бөгөөд ийм аж ахуй бий болгож өсвөр үхрийг хангалттай сайн тэжээллэгийн нөхцөлд өсгөн бойжуулснаар сүүний үхрийн ашиг шимийн гарц, чанар 30-40%-иар нэмэгдэх юм.
Төслийн ашиг хүртэгчид: Төслийн үндсэн ашиг хүртэгчид нь хот орчмын сүүний үхрийн аж ахуй эрхлэн хөтөлж байгаа малчид фермерүүд байна. Саалийн фермийн аж ахуйн зонхилох хэсэг нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороонд хот орчмын саалийн үхэр сүрэг нийт саалийн үхрийн 97.7%-ийг эзэлж байна. Эдгээр хороодод 184 фермер өрх байгаа бөгөөд нийт 900 гаруй хүн шууд ашиг хүртэнэ. Мөн олон тооны шууд бус ашиг хүртэгчид байх юм.
Төсөл хэрэгжих байршил: Нийслэл хот орчмын сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйнууд буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Хан-Уул дүүргийн 12, 13-р хороо.
Утас: 8608 4410