Дижитал кредит ХХК
Төслийн нэр: И-малчин
Байгууллагын танилцуулга: Дижитал кредит ХХК нь 2018 онд байгуулагдсан. Мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан ОУ-н топ сургуулиудад суралцсан үндсэн 11 ажилтан, гэрээт 15 ажилчинтай. www.zeelme.mn, www.0001.mn, www.dulaalga.mn, ЖДҮХС-ийн ЖДҮЭ-ийг дэмжих зээлийн платформ зэрэг 8-н агуулгын хувьд ижил төстэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслүүд нь бүгд эцсийн хэрэглэгчийг төсөл оролцогч талуудтай дижиталаар холбож хоорондын уялдааг ханган ажилладаг.
Түншлэгч байгууллагын нэр: БТБ-Эрдэнэс ХХК
Түншлэлийн чиглэл: Малчид болон мал шахан бордох компани хоорондын түншлэлийг хэрэгжүүлэх мөн мал шахан бордож захиалгын дагуу үйлдвэрт нийлүүлэх.
Төслийн зорилго: Мах нийлүүлэлтэд олон улсын аргачлалын дагуу нийлүүлэлтийн сүлжээний дижитал платформыг нэвтрүүлэх зорилготой. Энэ платформыг нэвтрүүлснээр:
● Малчид, мал шахан бордох компани хоорондын түншлэл сайжрах,
● Эцсийн хэрэглэгч чанартай мах тогтмол нийлүүлэх,
● Махны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын уялдаа сайжран ажиллах боломж бүрдэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Махны нийлүүлэлтийн платформыг хөгжүүлэх, нэвтрүүлэх. Оролцогч талуудыг сургалт, мэдээллээр хангах, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх маркетингийн үйл ажиллагаа, малчин болон мал шахан бордох компани хоорондын түншлэлийг хэрэгжүүлэх, мал шахан бордож захиалгын дагуу үйлдвэрлэлд нийлүүлэх.
Дэвшүүлж буй шийдэл: И-малчин платформыг нэвтрүүлснээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчид болон мал шахан бордох компани хоорондын түншлэлийг сайжруулж, улмаар нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудыг оролцоог ханган эцсийн хэрэглэгчдэд чанартай мах нийлүүлж ажиллана. Малын нэмэгдэл жингийн урамшууллын системийг хэрэгжүүлэн ажиллана
Ашиг хүртэгчид: Шууд ашиг хүртэгч: Тариалан сумын 894 малчин өрх, мах хэрэглэх эцсийн хэрэглэгчид. Шууд бус байдлаар уг малчин өрхүүдийн гэр бүлийн гишүүд, үр хүүхэд болон И-малчин платформд шууд бус хамааралтай бизнес, нэгжүүд ашиг хүртэх боломжтой болно
Төсөл хэрэгжих байршил: Хөвсгөл аймгийн Тариалан сум