Дээдсийн Сүрэг ХХК
Төслийн нэр: Малын тэжээлийн шинэ эрин ба Органик Монгол мах
Байгууллагын танилцуулга: “Дээдсийн Сүрэг”ХХК нь 2007 онд байгуулагдсан. Хэнтий аймгийн Норовлин суманд өөрсдийн мал сүрэгийг улалмжлалт болон фермерийн арга хослуулан өсгөж, мал мах бэлтгэлийн үйл ажиллагаа тасралтгүй 14 жил явуулж байна. 2020 онд Норовлин сумандаа өөрсдийн 100 тн багтаамжтай гүн хөлдөөх, хадгалах зоорь цех байгуулсан.
Төслийн зорилго: Гидропоник буюу хөрсгүй тариалалтын аргаар малын ногоон тэжээл бэлдэн мал бордож жилийн аль ч улиралд тэр тусамаа хүйтэний улиралыг жингийн хорогдол, малын тоо толгойн хорогдолгүй даван туулах чадвартай эрүүл чийрэг, тараг тэвээрэг сайтай, мал сүрэгтэй болох. Цаашлаад хэрэглэгчдэд гарал үүсэл тодорхой, амт шим сайтай мах бэлтгэх, бэлтгэсэн махаа сэрүүн нөхцөлд загсаах аргыг одоо байгаа бизнес загвартаа нэвтрүүлж эрүүл ахуйн шаардлага хангасан шинэхэн нядалсан буюу шим тэжээлээ хадгалсан махан бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Хөрсгүй тариалалтын аргаар малын тэжээл тариалах, шинэхэн нядалсан махыг хөлдөөлгүйгээр сэрүүн нөхцөлд загсааж шинэ байдал, болон шим шүүсийг дотор нь шингээж, махны булчинг бүрэн суларуулж зөөлрүүлэх технологи нэвтрүүлэх. Бизнесийн загварын талаарх олон нийтийн мэдлэг танилцуулах аялал, сурталчилгаа зохион багуулах.
Ашиг хүртэгчид: Бидэнд мал махаа худалдаалдаг нутгийн малчин өрх, зэргэлдээ сумын малчид, малын тэжээл худалдан авсан малчин өрхүүд, бэлтгэсэн мах худалдан авсан хэрэглэгчид зэрэг багтана.
Төсөл хэрэгжих байршил: Хэнтий аймаг Норовлин сум /Хэнтий аймаг Норовлин сумын …-р баг Жаргалант дэл, гудамж 1104 тоот/,
Утас: 9969 1829