Танилцуулга
Олон нуур агро ХХК
Төслийн нэр: Мах бэлтгэл /Махны үхэр, хонь үржүүлэх/
Байгууллагын танилцуулга: Олон нуур агро ХХК нь 2013 онд байгуулагдсан. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хонь болон үхрийн аж ахуй эрхэлдэг. Өнөөгийн байдлаар нутгийн монгол хонийг Барга үүлдрийн хониор, нутгийн үхрийг Казакын цагаан толгойт үүлдрийн үхрээр сайжруулалт хийж байна. Энэ үйл ажиллагаандаа ойр орчим нутагладаг 10 гаруй малчин өрхийг хамруулдаг. Манай байгууллагын үйл ажиллагааны үр дүнд нь нутгийн хонь, үхрийн махан ашиг шим дээшилж, бусад малчдын малтай харьцуулахад хонины амьдын жин 5-7 кг-аар, үхрийн амьдын жин 10-12 кг-аар илүү байгаа юм.
Төслийн зорилго: Малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлэн малын чанар, ашиг шимийг дээшлүүлэхэд оршино.
Бид аж ахуйгаа орчин үеийн технологийг уламжлалт аргатай хослуулан гол хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн хонь, үхрийн үржлийн цөм сүрэг бий болгох, хэрэгцээний эрлийзжүүлгийн аргаар махан ашиг шимийг нэмэгдүүлэхээс гадна аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөн зөв зохион байгуулахад төвлөрөн үйл ажиллагаагаа зохион байгуулна. Мөн орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэд аргад тулгуурласан үйл ажиллагааг орон нутгийн малчид, аж ахуй нэгжүүдэд үлгэрлэн харуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Үхэр сүрэгтээ Герефорд үүлдрийн бух ашиглах замаар махны чиглэлийн тугал, бяруу бойжуулах,
- Өөрийн аж ахуйгаас бойжуулсан бяруугаа болон нутгийн малчид, сүүний аж ахуй эрхлэгчдээс өсвөр насны үхэр авч шахаж бордох аргаар шинэ мах бэлтгэж зах зээлд нийлүүлэх,
- Хонин сүрэгтээ Дорпер (бусад махны чиглэлийн хуц) үүлдрийн хуц ашиглаж хэрэгцээний эрлийзжүүлгийн аргаар түргэн өсөлттэй F1 хурга гарган авах. Хавар гарсан хургаа бэлчээрээр маллаж, намар онд нь багтаан маханд борлуулна. Үүний үр дүнд өвөлжих малын тоо буурч, бэлчээр ашиглалт сайжирна.
- Барга үүлдрийн хонины цөм сүргийн аж ахуй байгуулах. Байгууллагын хонин сүргийн нэг хэсэгт нь цэвэр Барга үүлдрийн хуц ашиглах замаар өсвөр хээлтүүлэгч бойжуулан нутгийн малчид, мал бүхий иргэдэд нийлүүлнэ.
Дэвшүүлж буй шийдэл: Ган зуд байгалийн хүчин зүйлийг зун отроор, өвөл байран маллагаагаар шийднэ. Мал сүрэгтээ бүртгэл мэдээллийн программ боловсруулан ашиглаж, махны гарал үүслийг мөрдөх тогтолцоог QR код бүхий программ хангамжаар шийднэ. Тэжээлийг тариалалт болон хадлангаар шийдвэрлэнэ.
Ашиг хүртэгчид: Байгууллагын ажилчид, тэдний гэр бүл болон хамтран ажилладаг нутгийн малчид, мөн мал нядалгаа хийх, мах ангилан боловсруулах, зах зээлд борлуулахад оролцох түр хугацааны ажилчид нь шууд ашиг хүртэгчид байна.
Төсөл хэрэгжих байршил: Төв аймаг, Баян-Өнжүүл сум
Утас: 9927 8869
Цаг товлох

Баруун дээд буланд байрлах товч дээр дарж Профайл руу шилжинэ.
Санамж: Та тухайн өдөр цагтаа цаг товлосон газрын утсаар холбогдож уулзалтаа хийнэ үү!