Танилцуулга
Хөдөө аж ахуйн их сургууль
Төслийн нэр: Мал аж ахуйн жишиг экстейншний үйлчилгээ
Байгууллагын танилцуулга: Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв нь ХААИС-ийн бүтцийн байгууллага бөгөөд хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, технологийн болон эдийн засгийн судалгааны ажлын уялдааг хангах,юуны бүтээл, шинэ мэдлэг, бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, арга барилыг үйлдвэрлэлд зөвлөн нэвтрүүлэх, нутагшуулах, гарааны компаниудын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд багш, судлаачдын оролцоог хангаж ажилладаг
Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгаа шинжилгээний ажлын дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн стратегийн шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, судалгаа шинжилгээ, зохион бүтээх, туршилт, нэвтрүүлэлтийн ажлын эдийн засгийн үндэслэлийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх, инновацийн бүтээгдэхүүний мэдээллийн сан байгуулж, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гарааны компаниуд, малчид, тариаланчид, фермерийн аж ахуй эрхлэгчдэд экстейншиний үйлчилгээ болон арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллах;
Төслийн зорилго: Мал аж ахуйн жишиг экстейншний үйлчилгээ төслийн зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит эрэлт хэрэгцээнд суурилсан экстейншний (нэвтрүүлэх) үйлчилгээний түншлэлийг хөгжүүлэх замаар мал аж ахуйн тогтвортой, бүтээмжтэй үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Малын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт, судалгаа, туршилтын жишиг бааз бий болгох
- Мал эмнэлгийн үйлчилгээний зохистой тогтолцоог бий болгох замаар мал сүргийн эрүүл мэндийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах
Дэвшүүлж буй шийдэл:
- Малын үүлдэр угсаа сайжирснаар ашиг шим, бүтээмж, чанар дээшилж, мал сүргийн эдийн засгийн эргэлт нэмэгдэж, малчид, фермерүүд болон нийлүүлэлтийн сүлжээний дараачийн шатанд оролцогчид зохих ашиг тус хүртэх
- Малын үржил селекц, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, тэжээл тариалах, мал бордох, бэлчээрийг хамгаалж зохистой ашиглах, мал, түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнд мөшгөлтийн цахим технологи нэвтрүүлэх
Ашиг хүртэгчид:
- Төслийн шууд ашиг хүртэгчид нь Төв аймгийн Батсүмбэр сумын 692 малчид, фермерүүд (үүнд 115 нь сүүний үхрийн фермерийн аж ахуй эрхлэгчид)
- Мал эмнэлгийн үйлчилгээний 3 нэгж
- Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж
Төсөл хэрэгжих байршил: Төв аймаг, Батсүмбэр, Борнуур, Баянчандмань сум
Цаг товлох
Баруун дээд буланд байрлах товч дээр дарж Профайл руу шилжинэ.
Санамж: Та тухайн өдөр цагтаа цаг товлосон газрын утсаар холбогдож уулзалтаа хийнэ үү!