Хөдөөгийн хөгжлийн түншлэл ТББ
Төслийн нэр: Сүүний үхрийн үржил, ашиг шимийг нэмэгдүүлэх
Тэргүүлэгч байгууллагын танилцуулга: Хөдөөгийн хөгжлийн түншлэл ТББ нь 2017 онд байгуулагдсан бөгөөд хөдөө орон нутгийн иргэдэд дэвшилтэт технологи, шинэ санаа бүхий мэдээллийг түгээх нийгмийн идэвх, оролцоонд дэмжлэг үзүүлдэг.
Түншлэгч байгууллага: Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн Их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Нутаг академи ТББ, Монголын зооинженерүүдийн холбоо ТББ, Жаргалант милк дундын хоршоо.
Төслийн зорилго: Сүүний үхрийн үржил, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн цахим сүлжээ байгуулж, сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, хэвшүүлэх замаар бүс нутгийн үхэр сүргийн үүлдэр, ашиг шимийг сайжруулах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл:
Ашиг хүртэгчид: Нийт 4,062 иргэн, 17 байгууллага. Үүнээс шууд ашиг хүртэгчид нь 1,225 өрхийн 4,062 иргэн, сургалтад хамрагдах 20 үржүүлгийн техникч, шууд бус ашиг хүртэгчид нь 17 байгууллага (МАА чиглэлийн төрийн 4, төрийн бус байгууллага 6, мал эмнэлгийн 3, жижиг дунд үйлдвэр 4)
Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг
Утас: 8833 2091