Баян эрдэс ХХК
Төслийн нэр: Жишиг махны үхрийн цогцолбор аж ахуйг өргөжүүлэх
Байгууллагын танилцуулга: 2011 оноос Хэнтий аймгийн Норовлин сумын 3-р багийн 256 га-с 580 тн улаан буудай, 220 га-с 80 тн рапс, 100 га-с 250 тн овъёос, 70 га-с 10,000 боодол ногоон тэжээл, 50 га-с царгас тариалж байна. 2016 оноос эхлэн эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэх, 200*300 м харьцаатай 3 ферм, 1100 толгой үхэртэй хосолмол аж ахуй эрхэлж байна.
Төсөлд хамтран оролцогч: Хан-Уул, Баян, Бэрх ойл болон Сэвэлтийн булаг нөхөрлөл, Бодь тара ХХК мал эмнэлгийн тасаг болон Газар агро ХХК.
Төслийн зорилго: Малчдын бүлгүүдийг нөхөрлөл, хоршоо хэлбэрт шилжүүлэн, хамтран ажиллах, өөрт байгаа үүлдрийн үхрээр малчдын сүргийн бүтцийг сайжруулах, дундын тэжээлийн аюулгүйн фондыг бий болгох, тэжээлийн зохистой хэрэглээний мэдлэгийг олгох, сургах, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг сайжруулах, урьдчилсан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэлтэй болгох, хорогдлыг багасгах.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 100 өрхийг малын тоо толгой, төрлөөр хоршоо, нөхөрлөл болгон ажиллуулах, ашиг шим өндөртэй үхрээр малчдын үхрийн сүрэг бүтцийг сайжруулан малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих, малчдын бүлгүүдтэй нэгдэн тэжээлийн фондыг бий болгох, дундын худгуудыг бий болгох, хоршоо болгон малын гаралтай түүхий эдийн тээврийг нэгдсэн журмаар хийх.
Дэвшүүлж буй шийдэл: Үхэр сүргийн бүтцийг сайжруулах замаар малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх ба тооноос чанарт шилжих, малчны мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлснээр үхрийн хорогдлыг багасгах.
Ашиг хүртэгчид: Хэнтий аймгийн Норовлин сумын 100 малчин өрх.
Төсөл хэрэгжих байршил: Хэнтий аймаг, Норовлин сум