Гарааны лиэдэр хаб ХХК
Төслийн нэр: Био ноос
Байгууллагын танилцуулга: Гарааны лиэдэр хаб ХХК нь ноос, ноолуур, арьс ширний чанар, амьтны гаралтай ширхэгт уургийн микро, нано төвшний судалгаа ба хөгжүүлэлт, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт ба экотехнологийн инноваци дамжуулалт, сургалт, хүний нөөцийн чадавхжуулах чиглэлээр ажилладаг.
Төслийн зорилго: Ноос ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтад биотехнологийн инноваци нэвтрүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Амьтан болон ургамлын гаралтай уургийн энзимийг ноос ноолуурын боловсруулалтад ашиглах инновацын шийдлийг нэвтрүүлж, ээрсэн утас болон бэлэн бүтээгдэхүүний шинж чанарын өөрчлөлтийг харьцуулан судалж, монгол малын ноос ноолуурын онцлогт тохируулан экотехнологи боловсруулна. Экотехнологиор боловсруулсан бүтээгдэхүүний чанарыг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллагад баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
Дэвшүүлж буй шийдэл: Манай оронд ноос, ноолуур болон амьтны үс, хөрсийг боловсруулахад APEO агуулсан химийн бодис ашиглаж байна. Гэтэл олон улсад уг бодисоор боловсруулсан бүтээгдэхүүнийг угаах ба норгох үед усанд уусаж, хүний арьсанд харшил үүсгэн, өвчлүүлж хүний эрүүл мэндэд аюултай болохыг тогтоосон олон судалгаа хийгдсэн APEO агуулсан бодисын хэрэглээнд шат дараалсан хоригууд тавиад эхэлсэн байна. Иймд бид ноос ноолуурын утас ээрэх, бэлэн бүтээгдэхүүн угаах процесст химийн бодисын хэрэглээг энзимээр орлуулах биотехнологийн инновацыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх шийдэл дэвшүүлсэн.
Ашиг хүртэгчид: Ноос болон ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, органик гар урлал эрхлэгчид малчдын бүлгүүд, дотоодын болон олон улсын худалдан авагчид, хэрэглэгчид, малчид, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага
Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан