Гарааны праймер ХХК
Төслийн нэр: Нэг эрүүл мэндийн үйлчилгээ түргэн тест ба PCR цомгийн туршилт
Байгууллагын танилцуулга: Гарааны праймер ХХК нь шинжлэх ухаан үйлдвэрлэлийн стартап компани юм. Компаний үндсэн үйл ажиллагаа нь нийтийн эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сургалт, сорилт шинжилгээний түргэвчилсэн болон PCR оношлуурын технологи хөгжүүлэн, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг.
Төслийн зорилго: Лабораторигүй нөхцөлд хэрэглэх мах, сүүний түргэвчилсэн тест, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах PCR тестийг хөгжүүлж, мах, сүүний бэлтгэн нийлүүлэлтээс хэрэглэгч хүртэлх түвшинд бодитоор хэрэглэх боломжийг бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Түргэн тест ба PCR оношлуурын технологийн судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах.
Дэвшүүлж буй шийдэл: Мах, сүүний түргэн тест болон PCR-ын оношлуур байхгүй улмаас бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал нь анхан шатнаасаа эхлэн тодорхойгүй байгаа нь тулгарч буй томоохон асуудал байна. Мөн сум, аймаг, улсын түвшний лабораторийн шинжилгээний ур чадварыг сайжруулах, шинжилгээний дүн мэдээг УМЭАЦ-ийн Төв лабораторийн www.shinjilgee.mn системд бүртгэх, мөрдөн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх. Түргэн тестийг шинээр нэвтэрүүлснэээр эрүүл, баталгаатай хүнс хэрэглэгч хэрэглэх боломж бүрдэнэ.
Ашиг хүртэгчид: Шууд ашиг хүртэгч 2 аймгийн 19 сумын 55 багийн 567 малчид, 277 МАА-н мэргэжилтэн, 5 лаборатори, 2 махны үйлдвэр, 2 сүүний ферм, 2-3 махны үйлдвэр. Шууд бус ашиг хүртэгч УМЭАЦТЛ, МХЕГ-ын ХАБҮЛЛ лаборатори, Нийслэлийн МЭГ.
Төсөл хэрэгжих байршил: Хэнтий, Төв аймгийн төсөлд хамрагдах сум, баг