Дэвшил агро хоршоо
Төслийн нэр: Эрдэнэбулган – Эрчимжсэн аж ахуй
Байгууллагын танилцуулга: Дэвшил агро хоршоо нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 9 гишүүнтэй. Харилцагч 3 сумын 63 өрхийн 270 орчим гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.
Түншлэгч байгууллагын нэр: Энгэр мөрөн ХХК, Амуу буудай ХХК, Аймгийн цөм сүргийн үржлийн алба, Хөвсгөл центр ХХК.
Түншлэлийн чиглэл: Мал нядалах, мах нийлүүлэх, малын үржил селекц, ангилан ялгалт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
Төслийн зорилго: Орон нутгийн үржил шимт хөрсөнд тулгуурлан, усалгаатай тариаланг бий болгож га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх замаар тэжээлийн нөөцийг бүрдүүлж, эрчимжсэн технологитой, махны жижиг аж ахуйн зохистой хэлбэр бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Махны хэв шинж давамгайлсан үхрийн аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар ангилан ялгасан мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх, ашиг шим нэмэгдсэн хээлтэгч, хээлтүүлэгчийг гарган авах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,
Дэвшүүлж буй шийдэл: Мэргэжлийн зөвлөх багуудын удирдамж, заавар чиглэл, орон нутгийн төр, захиргааны байгууллага иргэд, малчдын зохион байгуулалт, уялдааг ханган нэмүү өртгийн гинжин хэлхээг бий болгох стратегийг хэрэгжүүлэн ажиллана.
Ашиг хүртэгчид: Хоршооны гишүүд болон хамтарч ажиллаж буй ААН, орон нутгийн иргэд, малчид
Төсөл хэрэгжих байршил: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Мөрөн сум