Жикс ХХК
Төслийн нэр: Махны чиглэлийн хонины хагас суурин, ухаалаг аж ахуй хөгжүүлэх
Байгууллагын танилцуулга: Жикс ХХК нь 2003 онд байгуулагдсан, хагас эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлдэг. 2011 онд Төв аймгийн аварга фермер, 2014 онд “Улсын аварга фермер”-ээр шалгарсан.
Төслийн зорилго: Хонин сүргийн бүтцийг шинэчилж, хагас суурин аж ахуйн зохион байгуулалтад оруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг мал аж ахуйг бий болгох, үйл ажиллагааны зардлыг бууруулах, хонины махны гарц, таваарлаг чанарыг эрс нэмэгдүүлэн богино хугацаанд ашиг шимийг хүртэн эдийн засгийн эргэлтэд оруулах, гарал үүсэл тодорхой, холестерингүй махыг зах зээлд гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх нь энэхүү төслийн зорилго юм.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Монгол хониноос 2 дахин илүү махны гарцтай хонин сүрэгтэй болох замаар малын тоо, толгойг бэлчээрийн даацад тохируулан өсгөх боломжийг бүрдүүлнэ. Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, малчид болон үйлдвэрлэгчдийг холбосон бүтээмжит түншлэлийг бий болгоно. Мал сүргийн болон малын удмын бүртгэлийг бүрэн цахимжуулж, сургалт явуулах, бүс нутгийн хэмжээнд цахим бүртгэлийг нэвтрүүлнэ. Олон улсад хэрэглээнд нэвтрээд байгаа хонь тус бүрийн био-мэдээлэл, идэш, бэлчээрийн мэдээллийг агуулсан сан бүхий чиптэй ухаалаг им ашиглан, хэрэглээнд нэвтрүүлнэ.
Дэвшүүлж буй шийдэл: Бэлчээрийн аж ахуйг хагас суурин хэлбэрт шилжүүлснээр цаг уурын өөрчлөлт, хүндрэлийг давж гарна. Малын тоо, толгой эрс нэмэгдэж, бэлчээрийн даац хомсодсон. Нэг малаас авах ашиг, шимийг 2-3 дахин нэмэгдүүлэх замаар тоо, толгойг 50 хүртэлх хувиар бууруулах.
Ашиг хүртэгчид: Төсөл хэрэгжүүлэгч, хамтран ажиллах малчид, анхан шатны үйлдвэрлэгчид болон эцсийн бүх хэрэглэгчид шууд ба шууд бус ашиг хүртэнэ.
Төсөл хэрэгжих байршил: Төв аймаг, Баянцогт сум 2-р баг, Агуйтын нурууны Хар ямаат
Хаяг, утас: Төв аймаг, Баянцогт сум 2-р баг, Агуйтын нурууны Хар ямаат,
8005 2599, 9410 8559.