Ирмэг харцгай ХХК
Төслийн нэр: СҮҮ, МАХНЫ ҮХЭР БОРДОХ КЛАСТЕР
Байгууллагын танилцуулга: Ирмэг харцгай ХХК
Тэргүүлэгч түншлэгч нь төслийг удирдан зохион байгуулж явуулах бөгөөд сүүний фермийн аж ахуйг эрхлэн ажиллана. Тэргүүлэх түншлэгчийн үндсэн үйл ажиллагаа нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, худалдаа, зуучлал, түрээсийн үйлчилгээ эрхлэх бөгөөд туслан эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь газар тариалан эрхлэх, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа юм.
Түншлэгч байгууллагын нэр:
Түншлэлийн чиглэл: Дараах 3 чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Үүнд:
Голлох чиглэл нь сүүний ферм бөгөөд үүнийг дагалдан өсвөр үхэр бордох, хөрсгүй ногоон тэжээл тариалах, байгалийн хадлан бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Төслийн зорилго: Сүү-махны үхэр үржүүлэх, сүүний үйлдвэрүүдийг шингэн сүүгээр хангах, гидропоник тариалалтын аргаар ногоон тэжээл бэлтгэх, өсвөр үхэр бордож нядлах, ангилж савласан шинэ мах бэлтгэх замаар нийслэлийн хүн амын өсөн нэмэгдэж буй махны хэрэгцээг хангах зэргээр зах зээлийн эрэлтэд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгалийн эрсдэлийг давах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэхэд оршино.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Төв аймаг, Батсүмбэр, Баяндэлгэр сумдад хэрэгжүүлнэ.