Мөнх ногоон мандал хоршоо
Төслийн нэр: Бэлчээрийн даац, ачааллыг бууруулах, малын тэжээл үйлдвэрлэл, туршилт, судалгаа
Байгууллага товч танилцуулга: Мөнх ногоон мандал хоршоо нь 2006 оноос эхлэн бэлчээрийн ургамлыг судалж, өвчин, хөнөөлт шавж, хортон мэрэгч, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, малын тэжээлийн ургамлыг тариалж ирсэн туршлагатай. 2017 оноос Өвөрхангай аймагт “Агропарк” төслийг санаачлан хэрэгжүүлж хүлэмжийн аж ахуй, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалж байна.
Түншлэгч байгууллага: Шинжлэх ухааны академи, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Газарзүйн мэдээллийн систем-зурагзүйн салбар
Төслийн зорилго: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын нэмэгдэл тэжээлийн нөөц бүрдүүлэх замаар бэлчээрийн даац, ачааллыг бууруулах, ашиг шим өндөртэй ургамлын сортуудыг тарьж турших, доройтсон бэлчээрийг үндсэн болон өнгөц аргаар нөхөн сэргээх зорилготой. Цаашлаад судалгаанд тулгуурлан Өвөрхангай аймгийн 19 суманд бодлогын зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх, бүх шатны шийдвэр гаргагчдыг бэлчээрийн менежментийн чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах болно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл: Бэлчээрийн даац хэтэрсэн нөхцөлд малын тоо, хэмжээг бууруулахын тулд нэгж малаас авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, малчдын орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн доройтлын сайжруулах, бууруулах шаардлагатай байна. Малчид хамтран ногоон тэжээл тариалснаар өөрсдөө тэжээлээ үйлдвэрлэн, худалдан авах тэжээлийн зардлаа бууруулж чадах юм. Малчдын оролцоотой холимог ногоон тэжээлийн тариалалт хийснээр малчид тэжээл тариалах дадлага, туршлага олж авснаар цаашид аж ахуй эрхлэхэд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх, аж ахуйгаа эрхлэхэд хөрөнгө оруулалт болно.
Ашиг хүртэгчид: Өвөрхангай аймгийн 19 сумын 16087 малчин өрх, 28265 малчин, үүнээс 12417 эмэгтэй.
Төсөл хэрэгжих байршил: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум
Утас: 9998 4303
1