Төслийн нэр: NEW MONGOLIAN SHEEP кластер
Тэргүүлэгч байгууллагын товч танилцуулга: Түмэн шувуут ХХК нь 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Шувууны аж ахуй нь нийт 400,000 өндөглөгч тахиатай, 19 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид өөрийн шувууны аж ахуйн хэрэгцээг хангах үүднээс Агро фийд малын тэжээлийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан ба өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Мөн Япон улсын Koshing Engineering компанийн тоног төхөөрөмж бүхий Органик бордооны үйлдвэрийг 2019 онд ашиглалтад оруулсан.
Түншлэгч байгууллагын нэр: Лидер ХХК, хонины аж ахуй эрхэлдэг малчид тус бүр 150
Түншлэлийн чиглэл: Төв аймгийн Архуст суманд малын тэжээлийн ургамал тариалдаг.
Төслийн зорилго: Өндөр ашиг шимтэй хонины аж ахуйн кластер тогтолцоог бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн “NEW MONGOLIAN SHEEP” брэндийн хонины мах үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл:
Ашиг хүртэгчид: Малчин өрх бүрийн орлого шууд нэмэгдэнэ. Допер, Монголын 1-р үеийн эрлийз өсвөр хонийг 6-9 сарын настайд нь борлуулснаар малчны орлого олох эдийн засгийн эргэлт 2-2.5 дахин хурдасна. 1-р үеийн эрлийз өсвөр хониноос олох орлого, Монгол өсвөр хониноос толгой тутамд 30-50 мянганы төгрөгөөр, 100 толгойд 4-5 сая төгрөгөөр илүү байна
Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар, СХД, 21-р хороо, Төв аймаг, Архуст сум, Увс аймаг, Улаангом сум
Утас: 8800 2415