Үйзэн Интернэшнл ХХК
Төслийн нэр: Байгаль орчинд ээлтэй мал аж ахуй төсөл
Байгууллагын танилцуулга: Үйзэн Интернэшнл ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж малын тэжээл, тэжээллэг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Захиргааны ажилчид, үйлдвэрийн ажилчид нийлсэн 8 ажлын байртай үйл ажиллагаа явуулж байна.
Үйлдвэрийн үндсэн хөрөнгө болон бусад мэдээллийн товч: 380 м.кв үйлдвэрийн байр, 300 тн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргүүртэй зоорь, 5,000 м.кв эзэмшлийн газар, 114 м гүний худаг, 380 кВт цахилгаан дэд өртөөтэй үндсэн бааз суурийг бүрэн хангасан. 2018 оноос хойш 300 тн мах, махан бүтээгдэхүүний зоорийг ашиглалтад оруулж нэг жилдээ 50-100 тн мах, махан бүтээгдэхүүн хадгалж, зах зээлд борлуулж байна.
Төслийн зорилго: Төв аймгийн 4 сумын зүй бусаар хорогдсон болон УБ хотын СХД-ийн 32-р хороо, Эмээлт мал, махны төвлөрсөн худалдааны төвд байрлах мал нядалгааны 9 үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 24 үйлдвэр, түүхий эд худалдан авах төвүүдээс нэг жилд 1,0 мянган тонн малын гаралтай хаягдал, зүй бусаар хорогдсон малын сэг, зэм байгаль орчныг бохирдуулж байна. Үхсэн малыг байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр газар тариалангийн зориулалттай бордоо болгон үйлдвэрлэн туршиж, жилдээ 350-450тн бордоо, малын гаралтай тос 20-30тн, малын тэжээл 40-55тонн үйлдвэрлэж байгаль орчинд сөрөг нөлөөгүй, малын гаралтай хог хаягдлыг бууруулж, 500 орчин малчин өрхийн сэг зэмийг устгах, Монгол Улсын төсвөөс жил бүр гарч буй устгал, ариутгалын зардлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь “Байгаль орчинд ээлтэй мал аж ахуй төслийн” үндсэн зорилго юм.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл:
Ашиг хүртэгчид: Төв аймгийн 4 сумын 500 орчим малчин өрхөд сэг, зэм устгалд зарцуулдаг байсан тээвэр, шатахуун, хүн хүч, цаг хугацааг хэмнэж малчин өрхийн сэг, зэмийг худалдан авч малчдын орлого нэмэгдэнэ.
Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар, СХД, 32-р хороо