Хишигтэн Нүүдэлчин ХХК
Төслийн нэр: Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, малчин өрхийн үйлдвэрлэлийн бэсрэг менежментийг тогтолцоог хөгжүүлэх
Тэргүүлэгч байгууллагын танилцуулга: Хишигтэн Нүүдэлчин ХХК нь 2011 онд 100% өөрийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдаж 2013 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Төв аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллаж улирал бүр ариутгал халдваргүйжүүлэлт болон урьдчилан сэргийлэх тарилга, жил бүр үхэр тус бүрээс цусны шинжилгээ өгч үхэр сүргийг эрүүл эсгийг тодорхойлуулан ажилладаг.
Түншлэгч байгууллага нэр: Сүү ХК, Баттэмман ХХК, Жигд өсөх ХХК, Хэрлэн шанд ХХК, Шаргын модот ХХК, АПУ tiger ХК, Төв аймгийн Архуст сумын тариаланчид, Жигд хүч ХХК , Наранлист ХХК, Эрдэнэт фүүдс ХХК, Кaзсeeд ХХК, Булган аймгийн Эхо хан буян хоршоо, Бугат агро ХХК, Сэлэнгэ аймгийн Монжим ХХК, Ховд аймгийн Монголиан каттл ХХК, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Бабуул трейд ХХК, Улаанбаатар хотын Ар гүнт дэх Молор агро ХХК, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, Биотехнологийн их сургууль , Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургууль, Бүгд найрамдах Франц улсын Ив жура битайл ХХК
Түншлэлийн чиглэл: Тэжээл бэлтгэн нийлүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах судалгааны чиглэлээр түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллах.
Төслийн зорилго: Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, малчин өрхийн үйлдвэрлэлийн бэсрэг менежментийг тогтолцоог хөгжүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дэвшүүлж буй шийдэл:
Ашиг хүртэгчид: Төсөл хэрэгжиж эхлэх эхний жилд хамтран ажилдаг 8 саалийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчид болон Архуст сумын иргэдийг татан оролцуулж ашигтай хувилбарыг баталснаар сонирхсон аж ахуй нэгж, хувь хүн бүгдэд нээлттэй зарчмаар зохион байгуулна.
Төсөл хэрэгжих байршил: Төв аймаг, Архуст сум, Ноён шанд баг